Mitsubishi: "E-Evolution" загвар автомат жолоодлогын тохируулгатай

Мэдээ

"Tokyo Motor" автомашины үзэсгэлэнд "Mitsubishi" компани "SUV" ангиллын "E-Evolution" загвараа танилцуулж байна. Энэхүү загвар нь "4WD" системийн өндөр хүчний цахилгаан хөдөлгүүртэй юм. Урд хөтлөгч болон цахилгаан хөдөлгүүрт зориулсан гурван төрлийн мотортой гэдгээрээ онцлогтой. Мөн цахилгаан цэнэг хураагуур нь автомашины доор, тэр дундаа голд байрлалтай учир хүндийн хүчний төвлөрлийг багасгаж цэнэг зарцуулалтын хугацааг уртасгах боломжтой ажээ. "E-Evolution" загвар нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системийн тусламжтайгаар замын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж автоматаар тохируулга хийнэ гэж компани мэдээлж байна. Мөн компанийн дизайн хариуцсан захирал Кунимото "Жолооч бүрийн хүсдэг хурд хүч, аюулгүй байдал, шинэлэг дизайн, орчин үеийн жолоодлогын систем гээд бүх зүйлийг нэгтгэхийг гол зорилгоо болгосон" гэж мэдэгдсэн юм.



САНАЛ БОЛГОХ