ОХУ-ын гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.3 хувиар өсөв

Мэдээ

2017 оны III улиралд ОХУ-ын гадаад худалдааны нийт бараа эргэлт 144.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 87.7 тэрбум ам.доллар байгаа бол импорт нь 56.7 тэрбум ам.долларт хүрчээ. ОХУ-ын экспорт III улиралд өмнөх оны мөн үеэс 21.9 хувиар өссөнөөс нийт экспортын 51 хувийг ашигт малтмал эзэлсэн байна. Ашигт малтмалын экспорт өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Экспортын хэмжээ тогтмол өсөхөд ашигт малтмалын ханш олон улсын зах зээлд өссөн нь нөлөөлсөн байна. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах нь нэмэгдсэн нь ихээхэн нөлөөлсөн гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев онцолжээ.




САНАЛ БОЛГОХ