Аж үйлдвэрийн Цахим мэдээллийн сан нээгдэв

Мэдээ

Аж үйлдвэрийн Цахим мэдээллийн сан ашиглалтад орлоо. Одоогоор Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгдсэн санд оруулснаар үйлдвэрлэгч бүрд хүрсэн зөв зохистой бодлого хэрэгжүүлж, оновчтой зохион байгуулалт хийх зэрэг олон давуу талтай талаар салбарынхан мэдээллээ. Цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангах боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

Мөн Төр, хувийн хэвшлийн бодит мэдээлэлд үндэслэн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангахаас гадна аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхыг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой бүтээгдэхүүний хэмжээг тооцож гаргах боломжтой юм байна. Ингэснээр шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээ, түүхий эдийн хэрэгцээ, санхүүгийн дэмжлэг болон төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээг нэг цэгээс шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ