Евро бүсийн эдийн засгийн итгэлийн индекс сүүлийн 17 жилийн дээд түвшинд хүрэв

Мэдээ

Евро бүсийн эдийн засгийн итгэлийн индекс аравдугаар сард 114 нэгж болж өссөнөөр сүүлийн 17 жилийн дээд түвшинд хүрсэн байна. Европын Комиссын албан мэдээлэлд дурдсанаар бүсийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин буурч, аж үйлдвэр, жижиглэн худалдаа тэргүүтэй гол үзүүлэлтүүд сайжирсан нь өсөлтөд нөлөөлжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Евро бүсэд хоёр ч удаа эдийн засгийн хямрал болж, өрийн дарамт бүсийн 19 оронд сорилт дагуулж байсан юм. Хэдий тийм боловч тус бүсийн эдийн засаг эргэн сэргэж эхэлснийг сүүлийн саруудын статистик үзүүлэлт баталж байна.

Үүнээс гадна АНУ, Канад, Энэтхэг зэрэг улстай хамтын ажиллагаагаа тэлж, худалдаа барааны эргэлт нэмэгдэж байгаа нь тодорхой дэмжлэг болжээ. Улс орнуудаар нь задалж харвал, Европын хамгийн том эдийн засагтай Герман улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2011 оноос хойш хамгийн өндөр дүн хэмжээгээр өссөн байна. Харин Испанийн хувьд ажилгүйдлийн түвшин буурсан нь өсөлтийн хурдыг эрчимжүүлжээ.




САНАЛ БОЛГОХ