"Goldman Sachs”-д орсон Хосе Барросог олон нийт эсэргүүцэв

Мэдээ

Европын Комиссын Ерөнхийлөгч асан Хосе Мануэл Барросогийн “Goldman Sachs” банк дахь шинэ албан тушаал Европын Холбооны ёс зүйн хорооныхны анхаарлын төвд ороод байна. Учир нь тэрбээр BREXIT-ийн нөлөөллийг хэрхэн даван гарах асуудлаар тус банканд зөвлөхөөр болсон нь олон нийтийн эсэргүүцлийг дагуулаад байгаа юм. Европын Холбооны 100 гаруй мянган ажилтан Хосе Мануэл Барросог эсэргүүцэн гарын үсэг зурж, түүнийг Холбооны ёс журам, нэр хүндийг унагасан гэж буруутгажээ. Тиймээс Европын Холбооны гомдол барагдуулах хороо асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Ёс зүйн дүрмийн дагуу Европын Холбооны бүрэн эрхт төлөөлөгчид ажлаа хүлээлгэн өгснөөс 18 сарын дараа өөр албан тушаалд томилогдох боломжтой болдог байна. Харин Хосе Мануэл Барросогийн хувьд 20 сарын дараа “Goldman Sachs”-д орж байгаа ч гомдол барагдуулах хорооны үзэж байгаагаар зарим тохиолдолд 18 сар хангалтгүй байдгийг онцолж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ