"Исламын улс” бүлэглэлийг дэмжигчид Филиппиний шорон руу дайрав

Мэдээ

“Исламын улс” бүлэглэлийг дэмжигч хэт үзэлтнүүд Филиппиний өмнөд хэсэгт байрлах мужийн шорон руу дайрч өөрсдийн найман хамсаатныг сулласан байна. Мөн энэ үеэр шоронгийн 15 хоригдол зугтсан талаар тус улсын Цагдаагийн газраас мэдээллээ. Халдлагыг зэвсэглэсэн 20 гаруй этгээд үйлдсэн байна. Тэд шоронгийн хуягийг хууран хаалгыг нь онгойлгосны дараа дайрч орон, хамгаалагчдын зэвсгийг булуун авчээ. Зугтсан найман хоригдол долоо хоногийн өмнө гар аргаар хийсэн бөмбөг автомашинд тээвэрлэж яваад баригдсан аж. Харин бусад хоригдлуудын хувьд хүн амь болон мансууруулах бодисын хэргээр яллагдсан этгээдүүд байжээ.

Филиппин улсад “Исламын улс” бүлэглэлд өөрсдийгөө үнэнч хэмээн мэдэгдэж, үйлдлийг нь дуурайдаг хэд хэдэн бүлгүүд байдаг ажээ. Үүнээс өмнө 2016 оны эхээр хэт үзэлтнүүд армийн цэргүүд рүү дайрч, гурван хүний толгойг авсан байна. Ингэхдээ “Исламын улс” бүлэглэлийн адилаар шаргал өнгийн хувцас өмсүүлж байжээ. Гэхдээ албаныхан Филиппиний бүлгүүд гадны хэт даврагсадтай идэвхтэй харилцаатай гэх нотлох баримт олдоогүй гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ