BREXIT-ийн дараа томоохон банкууд зарим эрхээ алдаж магадгүй байна гэв

Мэдээ

BREXIT-ийн дараа олон улсын банкууд Европын Холбоон дахь хууль эрх зүйн зарим эрхээ алдаж магадгүй талаар Их Британийн Худалдааны сайд мэдэгдлээ. Одоогоор Лондонд байрлалтай банк, даатгалын компаниуд өөрсдийн үйлчилгээг тус Холбооны аль ч улсад хүргэх боломжтой байдаг. Харин BREXIT-ийн дараа тэд энэ эрхээ үргэлжлүүлэн эдлэх боломжгүй болж магадгүй байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн хувьд "Европ дахь бизнесээ Лондонгоос удирдах баталгааг банкуудад өгч чадахгүй" гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс санхүүгийн байгууллагууд төв байраа 2017 он гэхэд Лондонгоос нүүлгэж эхэлнэ гэсэн хүлээлт ажиглагчдын дунд үүсээд байгаа юм. Ерөнхийдөө BREXIT-ийн дараа ихэнх гол бизнесээ Лондонгоос явуулдаг “JPMorgan” болон “Morgan Stanley” зэрэг олон улсын томоохон банкууд хамгийн их алдагдал хүлээхээр байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ