ОХУ Калининградад баллистик пуужингуудаа байршуулж эхлээд байна
NАТО Балтын тэнгисийн орнуудад хүчээ зузаатгаж эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ хариу арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. ОХУ-ын Засгийн газар Литва, Польшийн хооронд байрлах Калининградад өөрийн баллистик пуужингийн системийг байршуулж эхэлсэн байна. “Iskander” хэмээх энэхүү системийн тусгал 720 орчим км аж. Тиймээс хэрэв NАТО ОХУ-д заналхийлж байна гэж үзвэл тус улс Калининградаас Берлин хүртэл пуужин харвах боломжтой гэсэн үг юм. Үүнээс гадна Владимир Путин NАТО-ийн шийдвэр гаргах үйл явцад АНУ-ын эрх мэдэл давамгай байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ бүхний үр дүн бидэнд хүндээр тусах болно. NАТО үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг бид яагаад ингэж чухлаар хүлээж аваад байгааг онцолмоор байна. Бид шийдвэр гаргах үйл явцад санаа зовж байна. Шийдвэр хэрхэн гардгийг би мэднэ. Аливаа улс NАТО-ийн гишүүн болсон даруйд АНУ гэх том гүрнээс ирэх дарамтыг эсэргүүцэх аргагүй болдог. Харин тун удалгүй шинэ пуужингийн систем, цэргийн бааз тухайн улсад бий болж эхэлнэ. Бид юу хийх ёстой вэ, Бид зэвсгийн шинэ систем өөрсдийг минь заналхийлж эхлэхээс өмнө эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй