Засгийн газрын бондын ханш огцом буурав

Мэдээ

2021 онд хугацаа нь дуусах нөхцөлтэй Монгол Улсын Засгийн газрын бондын ханш баасан гарагт хоёрдогч зах зээлд 103.7 ам.доллар болж огцом буурлаа. Харин нэгдүгээр сарын 23-ны өглөөний байдлаар сүүлийн 100 өдрийн дундаж ханшаас эргээд сэргэх чиглэлд хэлбэлзэж байна. 2016 оны 11 дүгээр сараас хойших хамгийн огцом хөдөлгөөн болж байгаа аж. Энэхүү бондыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газар 10.875 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд гаргасан юм. Бондын ханш өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараа эрчимтэй өсөж, долдугаар сарын 13-нд дээд цэг болох 111 ам.долларт хүрч, найман хувийг давж өсөж байсан юм.

Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулсан албан ёсны мэдээллээр Монгол Улсын төсвийн алдагдал 2016 оны жилийн эцэст өмнөх оноос гурав дахин өсөж, 3.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь бондын эргэн төлөлтийн эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар үнэ ханш хоёрдогч зах зээлд ийнхүү буурах хөдөлгөөн харуулж байна.



САНАЛ БОЛГОХ