"Экспортыг дэмжих" төсөл нь хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй

Мэдээ

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх "Экспортыг дэмжих" төслийн нээлт өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр болно. Энэхүү төсөл нь экспортын хөгжлийг дэмжих, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төдийгүй цаашид улсын хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй байх талаар Сангийн яамнаас онцолж байна. Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол Улс 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 30 хувийг уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортыг дэмжихэд зарцуулах юм байна. Ялангуяа экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын даатгалыг хэрэгжүүлэх болон өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгоход 50 хувь нь ногдоно гэж үзсэн байна. "Экспортыг дэмжих" төсөл нь үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй гэж Дэлхийн банкны танилцуулгад дурджээ.

Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг харин экспортын өрсөлдөөнийг сайжруулах хоёрдугаар бүрэлдэхүүн нь гадаад худалдааны чиглэлээр сургалт, судалгаа хийх болон өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох юм байна. Энэхүү төслийн танилцуулгад нийт санхүүжилтийн долоон хувийг санхүүгийн секторт, 50 хувийг банкнаас бусад санхүүгийн зуучлагч, 43 хувийг дотоод гадаад худалдааны чиглэлд нэвтрүүлнэ ажээ.



САНАЛ БОЛГОХ