"True Blaze" шинэ загварын цагийг 2200 ам.доллараар борлуулна

Мэдээ

Швейцарын бугуйн цагны "Rado" компани "True blaze" шинэ загвараа танилцууллаа. Америкийн дизайнер Сам Амойатай хамтарч бүтээсэн энэхүү цаг нь очир-эрдэнэ шиг гялалзсан гэдгээрээ онцлогтой байна. Сам Амайогийн хувьд метал болон үнэт чулууны хэсгүүдийг ашиглан өвөрмөц загвартай бүтээл урладаг нь "True Blaze" цагны дизайнд тусгалаа олжээ. Тэрээр металлыг гальваник элементээр боловсруулж цагны нүүрэн хэсгийг хийсэн байна. Энэ нь зөвхөн "True Blaze" загварт зориулсан цоо шинэ технологи гэж "Rado" компани мэдэгджээ. Цагны бусад онцлогийг харвал гялалзсан үзэмжийг тэр чигээр нь хадгалах зорилгоор нүүрэнд олон индекс багтаагаагүй аж. "True Blaze" 1001 ширхэг л борлуулагдах бөгөөд тус бүрийн үнэ нь 2200 ам.доллар байх юм.



САНАЛ БОЛГОХ