Үйл ажиллагаа нь доголдсон Италийн хоёр банканд Засгийн газраас нь дэмжлэг үзүүлнэ

Мэдээ

Италийн Засгийн газар үйл ажиллагаа нь доголдсон хоёр банканд нийт 17 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болоод байна. Үүнээс эхний ээлжид 5.2 тэрбум еврог нь хөрвөх чадварыг сайжруулахад зориулан олгох бол нэмэлтээр 12 тэрбум еврог зээлийн баталгаа гаргах хэлбэрээр олгох тухай яригдаж байна. Тусламж авахаар болсон “Veneto Banca”, “Banca Popolaire Di Vicenza” банкнууд Италийн эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй бүс болох Венето мужид төвтэй. Дээрх банкнуудын үйл ажиллагаа доголдсоноос шалтгаалан Италийн эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учрах ёсгүй гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдэж байгаа юм. Нэр бүхий хоёр банкны муу зээлийн хэмжээ хэт өссөнөөс Европын Төв банк тэднийг "Үйл ажиллагаа нь доголдсон болон доголдож байгаа" банкнуудын жагсаалтад нэмээд байжээ.

Харин нэмэлт санхүүжилт олгосноор “Veneto Banca”, “Banca Popolaire Di Vicenza” банкнууд ирэх даваа гарагаас үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэж Италийн Засгийн газар мэдээлж байна.



САНАЛ БОЛГОХ