А.Малагардис: Монголын ЖДҮ эрхлэгчид эрсдэлийн даатгалын талаар ойлголт дутмаг байна

Мэдээ

Монгол, Вьетнам, Индонез, Пакистан зэрэг долоон улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид өнөөдөр "Хүртээмжтэй даатгал"-ын талаар хэлэлцлээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөлгөөнөөр хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд жижиг дунд бизнес, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд бизнесийн эрсдэлийг бууруулах талаар санал солилцсон байна. ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны "GIZ" нийгэмлэгээс "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус хөтөлбөрийн захирал Антонис Малагардис Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид эрсдэлийн даатгалын талаар ойлголт дутмаг байгааг чухалчилж тэдэнд ойлголт, мэдлэг олгох нь хамгийн түрүүнд хийх ёстой ажлын нэг гэж мэдэгджээ.

Тус хөтөлбөрийн гол зохицуулагч байгууллага Санхүүгийн зохицуулах хороо одоо байгаа даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү түвшинд гаргах, хүртээмжтэй даатгалыг хүртэх боломжгүй иргэдэд хүргэх чиглэлд түлхүү ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ