“Third Point” сан “Nestle”-ийн 3.5 тэрбум ам.долларын хувьцааг худалдаж авна

Мэдээ

Хөрөнгө оруулагч Дэниел Лоебийн “Third Point” хедж сан “Nestle”компанийн 3.5 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг худалдаж авахаар боллоо. Энэ нь савласан хүнсний бүтээгдэхүүнээр тэргүүлэгч “Nestle”-ийг “Third Point “сан 2020 он гэхэд борлуулалтын түвшнээ нэмж 18-20 хувь өсгөхийг шаардсантай холбоотой юм. Савласан хүнсний бүтээгдэхүүний салбарт хамгийн үр өгөөжтэй үнэт цаасны багц эзэмшдэг тус компанийн АНУ, Европ дахь нийлүүлэлт үлэмж хэмжээгээр буураад байгаа нь мөн нөлөөлжээ. “Nestle” компани сүүлийн дөрвөн жил дараалан урт хугацааны борлуулалтын алдагдалтай ажилласан тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард зарласан юм. Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Шнайдер АНУ дахь зарим бизнесээ худалдана гэдгээ мэдэгдээд байна. Үүнд “Butterfinger”, “Babyruth” зэрэг компаниуд багтаж байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ