
Хонгконгт гэр бүл салалт үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхлэв
Хонгконгийн орон сууцны үнийн өсөлтөд гэр бүл салалт нөлөөлж эхэлжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэр бүл салалт болон дахин гэрлэлт эрс нэмэгдэж байгаа аж. Мөн Хонгконгчууд Эх газрын Хятадын иргэдтэй гэрлэх нь ихэссэн байна. Ялангуяа Хонгконг эмэгтэйчүүд Хятад эрчүүдтэй гэрлэх нь элбэг болжээ. 1976-1995 онд Хонгконгт гэр бүл салалт 84 мянга байсан бол энэ тоо 2015 оны байдлаар 323 мянга болж өсжээ. Хонгконгийн Засгийн газар гэр бүл салалтын эрсдэлийг тооцож үзэлгүй орон сууцны нийлүүлэлтийг багасгасан гэж судлаачид үзэж байгаа юм. 19 жилийн өмнө шинэ орон сууцны тоо нэг сая 267 мянга байсан бол 2015 оны байдлаар энэ тоо 857 мянга болж буурчээ. Гэр бүл салалт ийнхүү үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхэлсэн нь Засгийн газраас ямар нэгэн аргаар зохицуулах боломжгүй зүйл болоод байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй