Их Британийн хэрэглэгчийн итгэлийн индекс 3.9 пунктээр буурч 106.9 нэгжид хүрэв

Мэдээ

Их Британийн хэрэглэгчийн итгэлийн индекс зургадугаар сарын эхний үеийнхээс 3.9 пунктээр буурч 106.9 нэгжид хүрлээ. "Yougov" болон эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн мэдээлснээр энэхүү индекс буурахад зургадугаар сарын 8-нд болсон Парламентын сонгуулийн дүн голлон нөлөөлжээ. Их Британийн улс төрийн тодорхой бус байдал, инфляцийн өсөлт, орон сууцны зах зээл савлагаатай байгаа зэрэг хүчин зүйл мөн нөлөөлсөн байна. Зах зээлийн судалгааны "Yougov" компанийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Тереза Мэйн Консерватив нам Парламентад үнэмлэхүй олонх суудал авч чадаагүй нь иргэдийн итгэлийг тодорхой хэмжээнд сулруулсан аж. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн турш үл хөдлөх хөрөнгийн зах зээл хумигдсан нь хэрэглэгчийн итгэлийн индекст хамгийн ихээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ