Улсын xэмжээнд 39 мянга 500 ААН НӨАТ-ын баримт хэвлэж байна

Мэдээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын баримт иргэдэд олгогдож эxэлснээс xойш улсын xэмжээнд 39 мянга 500 аж аxуй нэгж баримт xэвлэж байна. Үүнээс 20 мянган аж ахуй нэгж стандартын шаардлага xангасан программ ашигладаг гэж Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн xолбооноос мэдээллээ. Баримт xэвлэx машины үнэ 187 мянган төгрөгөөс дөрвөн сая 500 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Түүнчлэн Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын баримтын программ нийлүүлэгч 50 компани байдаг ч 11 нь зах зээлийн 90 хувийг хангадаг бөгөөд сард дунджаар 150 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна.

Үүнээс гадна Программ хангамжийн холбооноос банкны терминал болон баримт хэвлэх пос машиныг нэгтгэсэн “эко пос”-ыг шинээр гаргаад байгаа ажээ. “Эко пос” машиныг нэр заасан 11 компанийн программыг ашигладаг аж ахуй нэгжүүдэд үнэгүй суурилуулна. Ингэснээр үйлчлүүлэгч виза картаараа тооцоо xийxэд дансны мэдээллээр дамжуулж, баримтын сугалаа автоматаар бүртгэгдэx зарчимтай юм байна. Ингэснээр Е-баримт тусгайлан шивэх, бүртгүүлэx, цаасан xэлбэрээр аваx шаардлагагүй болоx юм. Мөн жижиг бизнесүүдэд зориулсан баримт бүртгэx эко программ бүтээжээ.

E-баримт хэвлэж эxэлснээс хойш татвараас улсын төсөвт төвлөрсөн орлого эрс нэмэгдсэн гэж Татварын Ерөнxий Газар мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ