Терроризмын эсрэг авах яаралтай арга хэмжээний талаар хэлэлцжээ

Мэдээ

Ази, Номхон далайн орнуудын Батлан хамгаалахын сайд нар Сингапурт болсон "Аюулгүй байдлын уулзалт"-ын үеэр терроризмын эсрэг авах яаралтай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцжээ. Бүс нутагт Исламын улс бүлэглэлийн хэт түрэмгий байдал улам газар авч байгааг онцолсон байна. Мөн лалын шашин давамгайлсан Индонез, Малайз болон Филиппин улсуудад халдлага гарч болзошгүйг анхааруулжээ. Малайзын Батлан хамгаалахын сайд террорист аюул занал нь Хойд Солонгосын асуудал болон Хятадын Өмнөд Тэнгисийн газар нутгийн зөрчлөөс илүү ауюлтай гэж мэдэгдсэн юм. Уулзалтын үеэр бүс нутгийн хэд, хэдэн улс хил орчмын бүсэд хэт даврагсдын идэвхтэй бүлэглэл байгаа талаар сануулсан байна.

Индонези, Малайз, Филиппин улсууд бүс нутаг дахь хэт түрэмгийллийг зогсоохын тулд хамтран ажиллахаа мэдэгдсэн аж. Энэ хүрээнд талууд террорист бүлэглэлийн хамгийн идэвхтэй бүсэд далайн эргүүл байршуулахаар төлөвлөж байна.



САНАЛ БОЛГОХ