АНУ руу ирэх, буцах бүх нислэгт зөөврийн компьютер нэвтрүүлэхийг хориглож магадгүй

Мэдээ

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли АНУ руу ирэх, буцах олон улсын бүх нислэгт зөөврийн компьютер нэвтрүүлэхийг хориглож магадгүй гэж мэдэгджээ. Энэ нь террорист халдлага сүүлийн үед улам ихсэх болсонтой холбоотой юм. Өнгөрсөн гуравдугаар сард Ойрх Дорнод болон Хойд Африкийн 10 орноос Америк чиглэсэн нислэгүүдэд энэ хоригийг тавьсан. Жон Келли хоригийн талаарх эцсийн шийдвэр удахгүй гарна гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр аюулгүй байдлын үүднээс зорчигчдын гар тээшний шалгалтыг улам чангатгахыг анхааруулжээ. Энэ хүрээнд зорчигчийн ачааг шалгах шинэ технологийг нисэх онгоцны буудлуудад нэвтрүүлэх аж. Одоогийн байдлаар энэ төрлийн технологийг Америкийн дөрвөн том компани үйлдвэрлэж байна. Тус технологи өмнө нь ашигладаг байсан рентген машин биш харин дэлбэрч болзошгүй зүйлийг илрүүлдэг сканнерууд байх юм.



САНАЛ БОЛГОХ