
84 жилийн түүхтэй “Takata” дампуурлаа зарлахаар болов
Автомашины аюулгүйн дэр үйлдвэрлэгч Японы “Takata” корпораци АНУ болон Токио хотын захиргаанаас дампуурлын үеийн хамгаалалт хүслээ. Тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр доголдож, 17 хүний аминд хүрсэн хэрэг тус компанийн санхүүгийн байдалд нөлөөлсөөр ийнхүү дампууралд хүргэж байна. Энэхүү хэргээс шалтгаалж тус компани нийт 100 гаруй сая автомашины эд ангийг солих шаардлагатай болсноос хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Мөн АНУ-ын автомашины эд анги үйлдвэрлэгч “Key Safety Systems”-ээс аваад байсан санхүүгийн тусламж, “Honda” болон “Toyota” компаниудын нэхэмжлэлийн дүнг оруулан тооцсоноор өр төлбөрийн хэмжээ нь 10 тэрбум ам.доллар даваад байна. Үүгээрээ дэлхийн II дайнаас хойш Японд бүртгэгдэж буй хамгийн том хэмжээний дампуурлаар нэрлэгдэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй