ЭХЯ: Энэ онд нэмж 61 халаалтын зуухыг зогсоохоор төлөвлөсөн

Мэдээ

Эрчим хүчний яамны мэдээлснээр Яармаг орчмын халаалтын долоон зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд 820 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Нийт 1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр ширхэг дулаан дамжуулах төвийг суурилуулжээ. Ингэснээр жилд түлдэг байсан 2470 тонн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт уурших хорт хаягдал 115.2 тонноор багасах тооцоо гаргасан байна. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ онд нэмж 61 халаалтын зуух зогсоохоор төлөвлөж буйгаа салбарын яам мэдэгдлээ. Хэрэв ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдвэл 2020 он гэхэд 228 бага оврын уурын зуухыг татан буулгаж, төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломжтой ажээ.




САНАЛ БОЛГОХ