"Цэций" Салхин цахилгаан станц ашиглалтад орлоо

Мэдээ

"Clean Energy Asia" ХХК-ийн хэрэгжүүлж буй 50 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай "Цэций" Салхин цахилгаан станц ашиглалтад орлоо. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах энэхүү салхин цахилгаан станцын төслийг 128 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ. Шинэ салхин цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэх боломжтой болж байна.

Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр жилд 230 мянган тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, 180 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх тооцоо гарчээ. "Цэций" салхин цахилгаан станц нь Монгол Улсын хувийн хөрөнгө оруулалттай хоёр дахь салхин цахилгаан станц болж байгаа юм. Энэхүү төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу JICA-ийнн зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.




САНАЛ БОЛГОХ