Global Yachting Group: Есөн сая ам.долларын IPO гаргана

Мэдээ

Барселонад төвтэй дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц эзэмшдэг "Global Yachting Group" есөн сая ам.долларын IPO гаргахаар боллоо. Ингэснээр тус компанийн зах  зээлийн үнэлэмж 59 сая ам.долларт хүрэх юм. "Global Yachting Group"-ийн томоохон төслүүд дунд "LVMH"-ийн үүсгэн байгуулагч Бернар Арногийн 101 метр урт "Symphony" усан онгоц, Оросын тэрбумтан Роман Абрамовичид зориулж бүтээсэн "Ecstasea" зэрэг усан онгоц багтдаг. Тус групп нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 онд 60.9 сая ам.долларын орлого олжээ.

Группийн 19.3 хувийг "Lonsdale" компани эзэмшдэг төдийгүй IPO хийсний дараа ч эзэмшлийн хувь хэвээр үлдэнэ гэж эх сурвалж мэдээлж байна. "Global Yachting Group" дэлхийн тэрбумтнуудын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бизнесээ улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Компанийн тооцоолсноор 2020 он гэхэд "супер дарвуулт онгоц"-ны тоо 2500 хүрэх аж.




САНАЛ БОЛГОХ