Истанбулд болсон халдлагын улмаас 36 хүн амиа алджээ

Мэдээ

Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд болсон халдлагын улмаас 36 иргэн амиа алдсан гэж Туркийн Ерөнхий сайд Бекир Боздаг мэдээллээ. Халдлагад өртөж гэмтэж, шархадсан 147 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ нисэх буудалд болсон халдлагыг зэвсэглэсэн дөрвөн этгээд үйлдсэн байж магадгүй гэдгийг зарлажээ. Одоогоор халдлагын хариуцлагыг ямар нэгэн зэвсэгт болон террорист бүлэглэл хүлээгээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш нисэх буудлын хүлээлгийн танхимд хяналтын цэгийн орчимд амиа золиослох халдлага болсон байна. Зарим эх сурвалж дэлбэрэлтийн өмнө амиа золиослогч этгээдүүд танхимд байгаа иргэдийн зүг автомат буугаар гал нээсэн гэх мэдээллийг өгч байгаа юм. Туркийн холбогдох албаныхан халдлага үйлдсэн этгээдүүд хяналтын цэгийг нэвтрээгүй гэж мэдээлж байна. “Исламын улс” бүлэг болон Курдын салан тусгаарлагчид Туркт удаа дараа халдлага хийгээд байгаа бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн гол тулгуур аялал, жуулчлалын салбарт ихээхэн хохирол учруулж байгаа юм. Истанбулын зүүн хэсэгт орших энэхүү нисэх буудал нь дамжин өнгөрдөг зорчигчийн тоогоор дэлхийд 11 дүгээрт ордог том хэмжээний нисэх буудал ажээ.



САНАЛ БОЛГОХ