С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шийдвэрийг гаргалаа

Мэдээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өндөрлөж, шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч гурван этгээдэд ялын дээд хэмжээ болох 24-25 жилийн хорих ял оноосон байна. Ингэхдээ шүүгдэгч Б.Содномдаржаад захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр 25 жилийн ял оноож, үүнээс 23 жилийг нь Гянданд, үлдэх хоёр жилийг нь Онцгой дэглэмтэй ангид эдлүүлэхээр болжээ.

Харин шүүгдэгч Т.Чимгээд насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг захиалгаар, санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр Чанга дэглэмтэй ангид 24 жилийн хорих, шүүгдэгч Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр нийт 25 жил, үүнээс 20 жилийг нь гянданд, үлдэх таван жилийг нь Онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү 18 жилийн өмнө үйлдэгдсэн хэргийн анхны шүүх хурал хаалттай хүрээнд явагдаж, шийдвэрээ танилцууллаа.



САНАЛ БОЛГОХ