“Big bowling” клубийн 10 жилийн ойн тэмцээн боллоо

Спорт


“Big bowling” клуб байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Нийт 15 баг оролцож, урьдчилсан шатанд гурван тоглолт хийсний эцэст өндөр оноо авсан найман баг нь цааш хасагдах журмаар аваргаа тодруулав. Тус тэмцээнд “Strikes-1” баг түрүүлж, “Double-X” клуб удаалж, “Big bowling-1” баг гуравдугаар байрт шалгарлаа. Аварга баг 2,5 сая төгрөг, хоёрдугаар байр 1,5 сая, гуравдугаар байр нэг сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс “Big bowling” клубийн Б.Батхүү (257 оноо), бүсгүйчүүдээс “B zone” клубийн Б.Оргилмаа (196 оноо) нар шалгарч тус бүр 100 мянган төгрөг гардлаа. Сүүлийн үеийн тэмцээнүүдэд ажиглагдаж байгаа багуудын жигд өрсөлдөөн, тамирчдын чансаа тэгширсэн байдал ч энэхүү тэмцээнээс бас харагдсан. Учир нь багуудын хожил, хожигдлын харьцаа хэдхэн онооны зөрүүгээр шийдэгдэж байлаа. Тэмцээний үеэр “Big bowling” клубээс тэмцээнд оролцсон нийт тамирчдын дунд боулингийн спортын хувцас, хэрэглэлийн сугалаа явуулсан юм.
САНАЛ БОЛГОХ