БНСУ хөгжиж буй орнуудаас бонд худалдан авч магадгүй байна

Мэдээ

БНСУ-ын Тэтгэврийн сан БНХАУ, БНЭУ зэрэг өгөөж өндөртэй хөгжиж буй зах зээлээс бонд худалдаж авах төлөвлөгөөтэй байна. Тус улсын Үндэсний Тэтгэврийн сан БНХАУ-ын зах зээлд 487 тэрбум ам.доллар нийлүүлэх зорилт тавьсан тухай тус байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн Азийн хамгийн өндөр өгөөжтэй бондын зах зээл гэгддэг БНЭУ-ын зах зээлээс бонд худалдаж авахаар төлөвлөөд байгаа аж. Хэдий тийм боловч одоогоор мөнгөн дүн тодорхойгүй байгаа юм. Олон улсын томоохон хөрөнгө оруулагчид БНХАУ-ын өрийн бичгийг түлхүү сонирхох болсноор 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж сүүлийн 10 жилийн доод түвшин болох 2.64 хувь руу буусан байна. Энэ нь БНСУ-ын 1.4 хувийн өгөөжтэй бондоос хоёр дахин их байгаа тул хөрөнгө оруулалт ашигтай чиглэлд тооцогдсон хэвээр байгаа юм. БНСУ-ын Тэтгэврийн сан жилийн өгөөжөө таван хувьд хүргэх зорилт тавьсан бөгөөд үүнд хүрэхийн тулд 2021 он гэхэд дотоод бондын эзэмшлээ одоогийн 53 хувиас 40 хувь руу буулгаж гадны зах зээлд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.


САНАЛ БОЛГОХ