Хятадууд “Nike”-ийн булхайг илчлэв

Мэдээ

БНХАУ-ын телевизийн шоугаар “Nike” компанийн худал сурталчилгааг илчилжээ. "Нэрлэ, илчил" нэртэй энэхүү хөтөлбөр нь томоохон компаниуд хэрэглэгчдийг мэхэлж байгаа баримтуудыг олонд ил болгодог байна. Харин энэ долоо хоногийн дугаараар “Nike” компанийн “Zoom air” буюу уян, даралтыг жигд хуваарилах тусгай технологийн улавчтай гэж сурталчилсан гутлуудад тэрхүү улавчийг дэвсээгүй болохыг мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор “Nike” компанийн удирдлага “Hyperdunk 2008 FTB” загварын 300 хос гутлыг БНХАУ-д худалдаалахдаа сурталчилгаанд буруу мэдээлэл өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч хүлцэл өчжээ. Өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед сөрөг мэдээлэл тарсан нь тус компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид дүгнэж байна.




САНАЛ БОЛГОХ