“Ядуу иргэдийн боловсролыг дэмжих" төсөл АХБ-ны амжилттай төслүүдийн нэгээр шалгарав

Мэдээ

Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн “Ядуу иргэдийн боловсролыг дэмжих-Санхүүгийн хямралын үр дагаврыг арилгах" төсөл тус банкны хамгийн амжилттай гурван төслийн нэгээр шалгарлаа. Тус банкны Бие Даасан Үнэлгээний Газраас Ази, Номхон далайн бүсэд хэрэгжүүлсэн 80 төслийг дүгнэж, шилдгүүдийг тодруулсан байна. Үүнд Монгол Улсад хэрэгжүүлсэн төслөөс гадна Тайланд улсад хэрэгжүүлсэн “Нарны эрчим хүч"-ний төсөл, Вьетнамын “Аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологи"-ийн төсөл багтжээ. “Ядуу иргэдийн боловсролыг дэмжих-Санхүүгийн хямралын үр дагаврыг арилгах" төслийг товч танилцуулахад: 2008-2009 оны хооронд үргэлжилсэн олон улсын эдийн засгийн хямрал Монгол Улсын боловсролын салбарт бодитой хохирол учруулсан. Энэ нь амьжиргааны түвшин доогуур гэр бүлд хүндээр тусч, хүүхдүүдээ сургуульд сургах боломжгүй болоод байсан ч Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын Боловсролын яаманд 17 сая ам.долларын тусламж үзүүлснээр хямралын үед тасралтгүйгээр боловсрол олгох, шаардлагатай ном сурах бичиг худалдан авах, сургалтын хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж бүрдэж, амжилттай хэрэгжсэн байна.


САНАЛ БОЛГОХ