"Гиннесийн амжилт"-ыг эвдсэн 83 өдрийн аялал

Мэдээ

Гольфийн спортод хамгийн хол замыг туулж, бөмбөг оруулсан "Гиннесийн дээд амжилт"-ыг дахин тогтоолоо. Гольфийн тамирчин Адам Ролстон болон туслах Рон Рутланд нар Алтай Таван богдын Хүйтэн оргилоос тоглолтоо эхлүүлсэн байна. Тамирчид 83 өдрийн турш 20 мянга 93 цохилт хийж, 2000 гаруй км зам туулсны дараа “Маунт Богд” гольфийн талбайн нүхэнд бөмбөгөө оруулж, аяллаа өндөрлөлөө.

"Анх 14 мянган цохилт хийх төлөвлөгөөтэй байсан ч Монголын газар нутгийн онцлогийн улмаас илүү их хүч хөдөлмөр гаргах шаардлагатай болсон" гэдгийг "дээд амжилт"-ын эзэд онцолж байна. Тамирчид аяллаа хоёр хүний бүрэлдэхүүнтэй дуусгахаар төлөвлөсөн ч барианд гурвуулаа оржээ. Тоглолтын хоёр дахь өдрөөс тамирчдыг нэгэн хар нохой даган явсаар аяллын үлдсэн 82 өдрийг хамтдаа туулсан байна.




САНАЛ БОЛГОХ