“Omega”-ийн "Рио 2016"-д зориулсан бугуйн цаг 6500-9600 ам.долларын үнэтэй

Мэдээ

“Omega” брэнд дэлхийн II дайнаас хойш болсон 18 удаагийн Олимпийн наадмын 17-ийнх нь албан ёсны хугацаа, цаг хэмжигч брэндээр сонгогдож байжээ. Ялагчийн амжилтыг хором алдалгүй хэмжихийн зэрэгцээ тэмцээнүүдэд зориулсан цөөн тооны тусгай цаг үйлдвэрлэж байсан аж. Тухайлбал 1956 оны Мельбурны Олимпоор 18 кратын алтан хүрээтэй цагийг ердөө 100 ширхэгийг урлаж байв. Харин 1976 оны Монреалийн Олимпоор анхны LCD дэлгэцтэй бугуйн цагийг танилцуулж байжээ. Худалдаанд гарснаас хойш 40 шахам жил өнгөрсөн ч тухайн үедээ онооны самбар гэгдэж байсан энэхүү цаг 3000 ам.доллараар үнэлэгдэж байна. Харин “Рио 2016”-ийн Олимпт зориулж хурц, тод өнгөний хослол болсон гурван цагийг танилцууллаа. 300 гаруй хувь үйлдвэрлэгдсэн “Omega Bullhead Rio” цагийг 9600 ам.доллараар худалдаалах бол тод өнгийн “Omega Rio Speedmaster MK II” цаг 6500 ам.доллараар үнэлэгдэж байна.


САНАЛ БОЛГОХ