Гурав хүртэлх хүний ДНХ-ийг ашиглан хүүхэд бойжуулахыг зөвшөөрөв

Мэдээ

Их Британийн хууль хяналтын байгууллага эмч нарт гурав хүртэлх хүний ДНХ-ийг ашиглан хүүхэд бойжуулахыг зөвшөөрлөө. Энэхүү түүхэн шийдвэр нь эхээсээ үхлийн аюултай өвчний ДНХ өвлөн төрөхөөс сэргийлнэ гэж албаныхан дүгнэсэн байна. Ингэснээр булчин сулрах өвчин, эрхтний ажиллагаа зогсон зэрэг хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой юм. Энэ оны есдүгээр сард АНУ-ын эмч нар энэ аргыг ашиглан анхны хүүхдийг эрүүл төрүүлсэн байна. Хэдий тийм боловч АНУ-д энэ ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй тул эмчилгээг Мексикт хийжээ. Гэхдээ Их Британийн хууль тогтоогчид гурван хүний ДНХ-ийг ашиглах эмнэлгийн ажиллагааг хуульчилсан нь энэ маягаар төрөх хүүхдүүдийн тоог өсгөнө гэсэн үг биш аж.

Их Британийн хуулийн байгууллага тухайн тохиолдол бүрийг тусгайлан хянаж хүүхдэд генетикийн тохиргоо хийх зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ. Нью Кастл их сургуулийн судлаачдын таамгаар жилд энэ аргачлалыг ашиглан 25 хүртэлх хүүхдэд эмчилгээ хийх юм байна.




САНАЛ БОЛГОХ