Шинэчлэгдсэн “Audi A4” загварыг танилцуулж байна

Мэдээ

ХБНГУ-ын тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Audi” компани шинэчилсэн “Audi A4” загвараа танилцууллаа. Анхлан 1994 онд худалдаанд гаргаж байсан “A4” загварын үндсэн хэв маяг, жолоодлогын мэдрэмжийг хадгалахын зэрэгцээ бүх талаар нь сайжруулсан юм. Тодруулбал 252 морины хүчин чадалтай хөдөлгүүр, тэнцвэр хадгалах цахилгаан технологи суурилуулж хурдны дээд хязгаарыг 210 км/цаг болгожээ. Түүнчлэн шатахуун зарцуулалтыг бууруулснаар нэг литр түлшээр 11.5 км зам туулах чадвартай аж. Мөн хамгийн сүүлийн үеийн технологийн 8.5 инч хэмжээтэй удирдлагын дэлгэцийг суурилуулсан бөгөөд энэ нь зогсоолд автомашин байрлуулах хангалттай зай бий эсэхийг хэмжиж, ослоос сэргийлэх дохио өгдөг байна. Энэхүү 37 мянган ам.долларын үнэ бүхий “Audi A4” нь “Mercedes”-ийн “C-Class”, “BMW”-ийн “Series 3”-тай нэг зах зээлд өрсөлдөх юм.


САНАЛ БОЛГОХ