Усанд сэлэлтийн тамирчид “BMW”-ийн автомат жолоодлоготой автомашины технологийг ашиглаж байна
“BMW” компанийн автомат жолоодлоготой автомашины технологийг усанд сэлэлтийн тамирчид ашиглаж байна. Замд тааралдах явган зорчигчид, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мэдэрч дохио өгөх LED гэрлэн төхөөрөмжийг сэлэгчдийн хөл гарт нааж өгчээ. Ингэснээр дасгалжуулагчид биеийн хөдөлгөөн, сэлэлтийн техникийн нарийн мэдээллийг цуглуулж Майкл Фелпс шиг тамирчдад алдаагаа засах зөвлөгөө өгдөг байна. Энэхүү дасгалжуулагчдад зориулсан програм, технологиос гадна Паралимпийн тамирчдад зориулсан уралдааны тэргэнцрээ танилцуулжээ. “BMW”-ийн уралдааны тэргэнцэр нь 300 мянгаас 600 мянган ам.доллараар үнэлэгдэж байна. Тус компанийн удирдлага "Медалийн өнгийг хэдхэн хормын зөрөө шийдэх тул тамирчдад нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж олгох хэрэгтэй" гэдгийг онцолж байсан юм. Үүнээс өмнө Сочигийн Өвлийн Олимпт “BMW”-ийн бүтээсэн чаргаар АНУ-ын бобслейн тамирчид анхны медалиа хүртэж байсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй