“BMW” тэргүүлэх байр сууриа эргүүлэн авна

Мэдээ

“BMW” компанийн удирдлага дэлхийд тэргүүлэх тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчийн суудлаа эргүүлэн авна гэж амлалаа. Энэ оны эхний хагаст гол өрсөлдөгч “Daimler”-ийн “Mercedes benz”брэндийн борлуулалт “BMW”-ийг ардаа орхиж хамгийн өндөр борлуулалттай тансаг зэрэглэлийн автомашины брэнд болсон юм. Хэдий тийм боловч “Commerzbank”-ийн шинжээчид "энэ оны “BMW”-ийн төлөвлөгөөнд олон тоогоор худалдаалагдах шинэ загвар багтаагүй. Тиймээс тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авах магадлал бага" гэж дүгнэсэн юм. Мөн АНУ-ын хэрэглэгчид “SUV” загварын автомашин түлхүү сонирхох болсон нь “BMW” компанид “Sedan” загварынхаа үнийг буулгах шахалт өгч байна. Харин тус компанийн удирдлага ашгаа өсгөхөд анхаарч, технологийн судалгаанд нэмэлт хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн 2021 онд бүрэн автомат жолоодлогын системтэй загвар худалдаанд гаргах амлалт өгчээ.


САНАЛ БОЛГОХ