Ашиглагдахгүй байгаа долгионы сувгийг 5G технологийн зориулалтаар ашиглана

Мэдээ

АНУ-ын Харилцаа холбооны комисс одоогоор ашиглагдахгүй байгаа долгионы сувгийг 5G технологийн зориулалтаар ашиглах саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр утасгүй интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлж, алсын зайнаас мэс ажилбар хийх, дүрс бичлэгийг хоромхон зуур дамжуулах өндөр хурдны технологийг нэвтрүүлэх ажил нэг алхам урагшиллаа. Тус улсын инженерүүд асар их мэдээллийг алсын зайд дамжуулах боломжтой шинэ антен бүтээж, дамжуулалтын нарийвчлалыг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Урьд өмнө нь технологийн хязгаарлалтын улмаас ихээхэн хэмжээний мэдээллийг алсын зайд дамжуулах боломжгүй эсвэл хана, зарим төрлийн материалыг нэвтлэх чадваргүй байсан юм. Түүнчлэн “AT&T”, “Verizon” зэрэг АНУ-ын тэргүүлэх харилцаа холбооны компаниуд 5G технологийг турших төлөвлөгөөгөө танилцуулаад байна. Салбарын тэргүүлэгчид 2020 онд шинэ интернэт холболтын технологийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьсан юм. “Samsung Electronics”-ийн тооцооллоор технологийн хөгжлийг дагаад 2020 он гэхэд интернэт дата дамжуулалт хоёр дахин өсөх хүлээлттэй байна.


САНАЛ БОЛГОХ