БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс 51.9 нэгж боллоо

Мэдээ

"Caixin Media" болон "Markit Economics"-оос гаргадаг БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс 12 дугаар сард өмнөх сараас нэг нэгжээр өсөж, 51.9 нэгж дүнтэй гарлаа. Энэ нь 2013 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын үйлдвэрлэлийн индекс ийнхүү зургаан сар дараалан өсөлтийн бүсэд хадгалагдлаа. Үүнээс өмнө БНХАУ-ын Үндэсний Статистикийн товчооноос танилцуулсан үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс шинжээчдийн таамагт хүрэлгүй 12 дугаар сард уналттай гарч, 51.4 нэгжид хүрээд байсан юм. Сүүлийн саруудад БНХАУ-д инфляц өссөн нь түүхий эд материалын нийлүүлэлт буурч байгаатай холбоотой аж. Учир нь тус улсын Засгийн газар нүүрс болон гангийн салбарын үйлдвэрлэлийн хэт их хүчин чадлыг бууруулах арга хэмжээг авах болсон байна.

Мөн юанийн ханш унасан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Тус улсын хэрэглээний үнийн индекс гурав дахь сардаа дараалан өсөлттэй гарч, 11 дүгээр сард жилийн өмнөхөөс 2.3 хувиар өссөн байна. Харин үйлдвэрлэлийн үнийн индекс 3.3 хувиар өссөн нь 2011 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.




САНАЛ БОЛГОХ