АНУ "худалдаагаа хамгаалах бодлого" баримталбал БНХАУ ямар арга хэмжээ авах вэ

Мэдээ

Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөж албан ёсоор үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан “АНУ, БНХАУ-ын хооронд хурцадмал байдал үүсвэл зах зээлд ямар компаниуд хожих, мөн ямар компаниуд эрсдэл хүлээх” талаар шинжээчид таамгаа дэвшүүллээ. Одоогоор Дональд Трампын захиргаа БНХАУ-тай худалдааны ямар бодлого баримтлах эсэхийг тодорхойлоход арай эрт байгаа юм. Хэдий тийм боловч “Хэрэв АНУ "худалдаагаа хамгаалах бодлого" баримталбал БНХАУ хариу арга хэмжээ авна гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Үүний нэг тод жишээ бол БНХАУ 2012 онд Японтой хийх харилцаа эрсдэлд орох үед тус улсын эсрэг хариу арга хэмжээ авч байсан аж.

Санхүүгийн үйлчилгээний “Credit Suisse”-ээс ирүүлсэн мэдээллээр “Хэрэв АНУ худалдааны хориг тавивал БНХАУ-ын “Lenovo”, “ZTE” зэрэг электрон бараа бүтээгдэхүүн экспортлогчид ихээхэн хохирол амсана. Харин БНХАУ үүний эсрэг зах зээл дэх америк бараа, бүтээгдэхүүнүүдэд нэгдсэн хориг тавивал, үүний нөлөөнд “Nike”, “General Motors”, “Ford”, “Tiffany & Co” зэрэг компаниуд өртөхөөр байна. Харин энэ нөхцөлд зах зээлээс шахагдаж байгаа дотоодын компаниудад давуу байдал бий болохыг” шинжээчид онцолжээ.



САНАЛ БОЛГОХ