Тереза Мэй "Интернет орчин дахь зохисгүй мэдээллүүдийг устгах арга хэмжээ авах"-ыг уриалав
Их Британи “Google” компанийг терроризмыг өөгшүүлсэн мэдээ, мэдээллийн эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж уриалсаар байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх үедээ “Youtube”-ийг эзэмшдэг “Google” компани зохисгүй мэдээллүүдийг цахим сүлжээнээс устгах чиглэлд идэвхтэй арга хэмжээ авахыг уриалсаар байх болно” гэдгээ илэрхийлжээ. Интернетэд тавигдсан “Исламын улс” бүлэглэлийн бичлэг, тэсрэх бөмбөг гар аргаар хэрхэн хийх тухай зааварчилгаа, хувь хүмүүсийн уур бухимдлаа илэрхийлсэн мессеж зэрэг мэдээллүүд англичуудад радикал үзлийг сурталчилж, аливаа террорист халдлагыг өөгшүүлэх эрсдэлтэй гэдгийг Их Британийн эрх баригчид онцолж байна. Өнгөрсөн сард л гэхэд Вестминстер хотод болсон террорист халдлагын улмаас дөрвөн хүн амь үрэгдсэн юм.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Йордан болон Саудын Араб дахь айлчлалаа эхлүүлэхийн өмнө “Google”, “Facebook”, “Microsoft”, “Twitter” зэрэг компаниудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр дээрх компаниудыг тодорхой хэмжээнд ахиц гаргасныг онцлоод 2010 оноос хойш, интернетэд тавигдаад байсан холбогдох нэг сая гаруй мэдээллийн дөрөвний нэг нь устгагдсан гэсэн тоо баримтыг онцолсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй