Паоло Жентилони Засгийн газраа бүрдүүллээ

Мэдээ

Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони Ерөнхий сайдаар томилогджээ. Тус улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла улс төрийн намуудтай зөвлөлдсөний эцэст дээрх шийдвэрийг гаргасан байна. Ерөнхий сайд асан Маттео Ренци шинээр Ерөнхий сайдаар томилогдсон Паоло Жентилонид ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр албан үүргээсээ огцорсны дараа түр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тус улсын Гадаад хэргийн сайд байсан Паоло Жентилони Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу шинэ Засгийн газар амжилттай байгуулсныхаа дараа албан ёсоор Италийн ерөнхий сайд болсон юм. Хэдий тус улсын сөрөг хүчнийхэн нэн яаралтай сонгууль явуулахыг шаардаж байгаа ч Ерөнхийлөгч Сержио Маттарелла эн тэргүүнд улс төрийн бат бэх байдлыг хангах үүднээс Италийн Парламент сонгуулийн хуулийг шинэчлэн батлах ёстой гэж үзжээ. Паоло Жентилони ажил үүргээ хүлээн авсны дараа Италийн шинэ Засгийн газрын хуралдааныг эхлүүлээд байна. Түүнчлэн энэ мягмар гарагт Паоло Жентилони шинэ Засгийн газрыг Парламентын гишүүдийн санал асуулгад оруулах юм.

Паоло Жентилонийн байгуулсан шинэ Засгийн газрын гишүүд бүгд тангарагаа өргөөд байгаа бөгөөд тэдний дунд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын албан үүргээс огцорсон Маттео Ренцигээс гадна Сангийн сайд Пьер Карло Падаон нар байгаа аж. Харин Паоло Жентилонийн Гадаад хэргийн сайдын үүргийг тус улсын Дотоод хэргийн сайд асан Анжелино Альфано хүлээж авахаар болжээ.



САНАЛ БОЛГОХ