"The Boss Baby" хүүхэлдэйн кино “Box Office”-ийг дахин тэргүүлэв

Мэдээ

"The Boss Baby" хүүхэлдэйн кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр, “Dreamworks Animation”-ийн бүтээл, “21st Century Fox”-ийн кино студийн хамтран бүтээсэн "The Boss Baby" кино АНУ, Канадын кино театруудаас нийт 26.3 сая ам.долларын орлого олсон байна. Харин “Sony” корпорацийн бүтээл “Smurfs: The Lost Village” кино 14 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт, амралтын өдрүүдэд шинээр нээлтээ хийсэн “Warner Bros”-ийн бүтээл, “Box Office”-т чансаагаар дөрөвдүгээрт бичигддэг алдарт жүжигчин Морган Фриманы тоглосон “Going In Style” кино 12.5 сая ам.долларын орлогоор жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Мөн шинээр нээлтээ хийсэн “Pure Flix”-ийн бүтээл “The Case For Christ” кино Хойд Америкт орлогоороо тэргүүлсэн шилдэг 10 киноны тоонд багтсан байна. Энэ онд гэр бүлийн кинонууд ихээр үзэгчдийн хүртээл болж байна.

Тухайлбал, "The Boss Baby" хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн даруйдаа орлогоороо "Beauty and the Beast" киног ардаа орхисон төдийгүй олон улсад 131 сая ам.долларын орлого олсон талаар “Box Office”-оос мэдээлжээ. “Bloomberg Intelligence”-ийн тооцоолсноор “Dreamworks Animation”-ийн бүтээлүүдийг хийх төсөв дунджаар 135 сая ам.доллар, зах зээлд гаргахад 65 сая ам.доллар зарцуулдаг байна.



САНАЛ БОЛГОХ