Истанбулд болсон халдлагад өртөж амь үрэгдсэн 39 хүний 24 нь гадаадын иргэн байжээ
Туркийн Истанбул хотын шөнийн цэнгээний газарт халдлага болж, 39 хүн амиа алдаад байна. Амиа алдсан 39 хүний 38-ыг нь хэн болохыг нь таньж тогтоогоод байгаа аж. Туркийн Засгийн газрын мэдээлснээр амиа алдсан хохирогчдын 24 нь гадаадын иргэн байжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн 11 нь Туркийн иргэн, нэг нь Турк-Бельгийн иргэн, шинэ он угтахаар Саудын Арабаас Истанбулд ирээд байсан долоон хүн байсан бол Ливан, Иракийн гурван иргэн, Тунис, Энэтхэг, Марокко болон Иорданы хоёр иргэн байна. Мөн Кувейт, Канад, Израил, Сири болон ОХУ-ын нэг иргэн халдлагын үеэр амиа алджээ. Харин халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан мэдэгдлээ. Үүнээс гадна 69 хүн шархтсанаас дөрвийнх нь биеийн байдал хүнд байгааг Туркийн хэвлэлүүд мэдээлса байна. Халдлагын дараа Туркийн Ерөнхий сайд мэдэгдэл хийж "Дэлхийн бүх улс орнууд эктремистүүдийн террорист халдлагын эрсдэлд байгаа"-г онцолжээ.
Одоогоор халдлага үйлдсэн этгээд хэргийн газар орж буй бичлэг, гал нээхээр завдаж буй бичлэг олонд цацагдаад байгаа аж. Халдлага гарсан "Reina" шөнийн цэнгээний газарт олон нийт хэт их үймснийг ашиглаж, хэрэгтэн этгээд зугтсан гэж Туркийн Ерөнхий сайд мэдэгджээ. Халдлага болсон цэнгээний газарт Туркийн олны танил урлаг соёл, спортын алдартнууд зэрэг 600 гаруй хүн байсан аж. Турк улсад сар хүрэхгүй хугацаанд дөрөв дэх удаагаа террорист халдлага болоод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй