“Facebook” хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх зорилгоор олон арван мянган хаягийг устгав

Мэдээ

“Facebook” компани англичуудын олон арван мянган хаягийг устгалаа. Их Британид ирэх сарын наймны өдөр сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тус компани хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх зорилгоор энэхүү арга хэмжээг авчээ. Сар тутмын хоёр тэрбум шахуу идэвхтэй хэрэглэгчтэй болоод байгаа “Facebook” компани мөн хуурамч мэдээ, мэдээллийг хэрхэн олж илрүүлэх зөвлөмж бүхий хэвлэлийн салбарынхны зар сурталчилгаануудыг сүлжээнээсээ устгасан байна.

Сүлжээгээр "Гарчгийг нь сайн унш, линкийг нь сайн хар" гэсэн зааварчилгаатай зар сурталчилгаа явдаг байсныг ажиглагчид онцолжээ. “Facebook” компани хуурамч мэдээ, мэдээлэл тараадаг хаягуудыг олж илрүүлэхэд илүү дөхөм болж байгаа гэх тайлбарыг өглөө. Их Британийн сонгуулийн эргэн тойронд болж буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг шалгах тал дээр гаднын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаагаа тус компани мөн онцолсон байна.




САНАЛ БОЛГОХ