Дахин санал хураалтын өмнөх хүлээлт бондуудын ханшид сөргөөр нөлөөлж байна

Мэдээ

Монгол Улсын Засгийн газрын олон улсад арилжаалсан бондуудын ханш хөрөнгө оруулагчид дотоодын нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл байдаг. Хоёр дахь шатны санал хураалтын энэ өдөр “Монгол” гэсэн тодотголтой бүх үнэт цаас уналттай арилжаалагдаж байна. Санал хураалтын дараагийн өдөр огцом унаж, эргээд тогтворжоод байсан “Хуралдай” бонд 110 ам.доллараас дээш түвшинд ханш нь хадгалагдаж байсан бол дахин санал хураалтын өмнөх 10 өдөрт өдөр дараалан ханш нь буурсаар гуравдугаар сарын түвшин рүү эргэн буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн сарын доод ханш тодорхойлж болохоор байна. Тав болон 10 жилийн хугацаатай “Чингис бонд”-ын ханш ч мөн уналттай байгаа юм. Хэдий тийм боловч таван жилийн бондын хувьд хэлбэлзэл харьцангуй бага байна.

“Хуралдай” бонд гарснаас хойш таван жилийн хугацаатай “Чингис бонд”-ын хэлбэлзэл харьцангуй багасах хандлага ажиглагдах болжээ. 10 жилийн хугацаатай “Чингис бонд”-ын сүүлийн 10 өдрийн уналт л гэхэд бараг хоёр хувиар хэмжигдэж байна.



САНАЛ БОЛГОХ