Төв банк: Урсгал дансны алдагдал жилийн өмнөхөөс 46 хувиар буурсан

Мэдээ

Энэ оны эхний гурван улирлын төлбөрийн тэнцлийн эцсийн үзүүлэлтийг Төв банк танилцууллаа. Алдаа ба орхигдуулгыг оруулж тооцсон дүнгээр Монгол Улсад эхний гурван улиралд орсон болон Монголоос гадагш гарсан нийт хөрөнгө оруулалт "Оюу толгой" төсөлтэй холбоотой компанийн дотоод шилжүүлгүүдийг эс тооцвол 0 дүнтэй гарсан байна. Ингэснээр хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 177.9 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 43 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин урсгал дансны алдагдал жилийн өмнөхөөс 46 хувиар буурч, 176.4 сая ам.доллар болсон нь эерэг үзүүлэлт боллоо. Энэ хугацаанд дахин хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэж, гадагш төлж буй ногдол ашиг, зээлийн хүүгийн төлбөр өнгөрсөн оны мөн үеэс буурсан. Харин томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад улсаас авч буй бизнесийн зөвлөх болон санхүүгийн техникийн бусад үйлчилгээний төлбөр өссөнөөс шалтгаалан ашиг нь тогтмол нэмэгдэж байсан бараа, үйлчилгээний дансны ашиг 60 хувиар буурчээ.



САНАЛ БОЛГОХ