“Fitch” агентлаг “Alrosa”-ийн IDR үнэлгээг BB+ болгож ахиулав
“Fitch” агентлагаас ОХУ-ын очир эрдэнэ үйлдвэрлэгч “Alrosa” компанийн урт хугацааны IDR үнэлгээг BB түвшнээс BB+ болгож ахиулсан байна. Рублийн ханш суларсан, очир эрдэнийн борлуулалтын үнэ нэмэгдсэний зэрэгцээ тус компанийн үйл ажиллагаа өнгөрсөн жилүүдэд эрс сайжирсан нь компанийн үнэлгээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж “Fitch” агентлагаас онцолжээ. ОХУ-ын хамгийн өндөр үр өгөөж бүхий 10 компанийн нэг болох “Alrosa” компани одоогоор улсын хэмжээнд очир эрдэнийн үйлдвэрлэлийн 94 хувийг, дэлхийн хэмжээнд 25 хувийг тус тус бүрдүүлж байна. “Alrosa” компани есдүгээр сард 454 сая ам.долларын борлуулалт хийсэн гэж тайлагнасан юм. “Alrosa” нь хуучнаар "Алмазы Росси-Саха" нэртэй байсан бөгөөд 1992 онд бүтцийн өөрчлөлт хийж Төрийн Өмчит хувьцаат компани болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй