Эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхдээ ядуу иргэдийг хамгаалахад анхаарах ёстой гэв

Мэдээ

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн талаарх ээлжит тайландаа Төсвийн өсөн нэмэгдэж байгаа зардлыг танах Засгийн газрын арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ төсвийн болон гадаад секторын эрсдэлийг бууруулахад Төв банк болон Засгийн газраас илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг онцолж байна. Цаашлаад, эдийн засгийг тогтворжуулах аливаа бодлого хэрэгжүүлэхдээ ядуу иргэдийг хамгаалахад анхаарах ёстойг санууллаа. Тэдний тооцоогоор Монгол Улсын Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй тохиолдолд 2016 оны эцэст төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувьд хүрэхээр байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн бодлогын тохиргоонууд, тухайлбал бодлогын хүүг түүхэн дээд хэмжээнд хүргэж өсгөсөн шийдвэр нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан ч цаашид мөнгөний бодлогыг төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас аль болох тусгаарлах шаардлагатай байгааг онцолжээ. Төсөв, мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 2017 онд бондын эргэн төлөлтийг хийх үед төлбөрийн тэнцэл болон төсөвт учрах дарамтыг бууруулах боломжтой гэж үзсэн байна.



САНАЛ БОЛГОХ