"Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, В- болголоо

Мэдээ

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын В зээлжих зэрэглэлийг бууруулж, В- болгон хэтийн төлөвийг нь "тогтвортой" гэж үнэллээ. Сонгуулийн өмнөхөн Засгийн газрын зарцуулалт өссөн, эдийн засгийн өсөлт буурсан явдал Монгол Улсын зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн байна. Үүнээс шалтгаалж 2016 онд Монгол Улсын төсвийн алдагдал өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 19.7 хувьтай тэнцэхээр байна гэж үзсэн байна. Мөн 2017, 2018 онд Засгийн газрын ам.доллараар төлөх төлбөрийн хэмжээ хоёр тэрбум ам.долларт хүрч байгааг онцолжээ. Үүнээс өмнө “Moody's” агентлаг Монгол Улсын В3 зээлжих зэрэглэлийг бууруулж, CAA1 тогтвортой гэж үнэлж байгаагаа мэдэгдсэн юм.



САНАЛ БОЛГОХ