НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Солонгосын хойгийн асуудлыг голлон хэлэлцэнэ

Мэдээ

Мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хэлэлцүүлэг албан ёсоор эхэлнэ. Солонгосын хойгийн асуудал энэ жил хэлэлцэх асуудлуудын тэргүүн эгнээнд бичигдэж байгаа юм. Мөн дэлхийн дулаарал, Парисын уур амьсгалын хэлэлцээр, Мьянмарын Засгийн газар, рохинья үндэстэн хоорондын мөргөлдөөн болон Ираныг тойрсон цөмийн хэлэлцээрийн асуудлыг голчлон хэлэлцэх хүлээлттэй байна. Ерөнхий ассамблейн чуулган нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд тангараг өргөх ёслолоос нь хойших анхны олон улсын чанартай томоохон үйл явдалд тооцогдож байна. Тиймээс НҮБ-ын талаар хэд хэдэн удаа шүүмжлэлт байр суурь илэрхийлж байсан Дональд Трамп энэ удаад олон улсын асуудлаар ялангуяа БНАСАУ-ын талаар ямар мэдэгдэл хийх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Үүнээс гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй ажлын хэсэг тус чуулганд оролцоно.



САНАЛ БОЛГОХ