Монголын төрт ёс, ард түмнийг ямар их доромжилно вэ

Мэдээ


Хүний урманд хуралдаа хагас дутуу ч сууж харагддаггүй атлаа УИХын гишүүний халдашгүй дархан эрхээ эдэлж л яваа. Гэхдээ ёс зүйгүй, үүрэг, хариуцлагаа умартсан сул “тэнэмэл” гишүүн УИХ-д Б.Наранхүү ганцаараа биш гэдгийг бид өдөр бүр шахуу харж байна. Хамгийн сүүлийн жишээ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын хооронд болсон хэрүүл монголчууд бид ямар ёс зүйн ялзрал, доройтолд орсон хүмүүсээ оройдоо залаа вэ гэмээр сонсогдлоо. Тэдэнд Монголын олон зууны түүхт төрт ёс, ард түмнээ хүндэтгэх өчүүхэн ч хүндэтгэл алга. Дандаа хулгайч, худалч, авлигачин, мөрийтэй тоглоомчин, тонуулчин тэнд орогноо юу гэлтэй. Бичвэрээ тодорхой болгох үүднээс тэдний хэрүүлийг цухас сийрүүлбэл
У. Хүрэлсүх: Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь, муу хулгайч. Байрандаа байгаарай.
Ж. Мөнхбат: Чи муу хаан, заан болчихсон юм уу. Чи монголын төрөөс хулгай хийгээгүй юу.
У. Хүрэлсүх: Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идэж уусан бүх юмыг чинь дэлгэнээ. 
Ж. Мөнхбат: Та ч гэсэн намын хаа юмыг идээ биз дээ.
У. Хүрэлсүх: Чамайг казинод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу. Муу казиночин.
Ж. Мөнхбат: Чамайг австралид тэнэж явахад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруу болоо юу…
Нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хоёр хүн даанчдээ гэмээр бохир, бүдүүлэг, дорд үгээр биерүүгээ дайрч, доромжилж байгаа нь ясаа булаалдан нэгнээ хэмлэх гудамжны ноход шиг харагдсаныг энд хэлье. Угтаа бол тэдний хэн хэн нь бараг зуун жилийн түүхтэй, өдгөө эрх барьж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан, гишүүн, сайдын үүргийг давхар хашиж байсан хийгээд байгаа эрхмүүд. Өндөр нэр хүнд, эрх ямба эдэлж байгаа шигээ хариуцлага, ёс зүйг үлгэрлэж байх ёстой хүмүүс шүү дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өмнөх парламентын үед мөн л Төрийн ордонд телевизийн камерын өмнө өөр нэгэн гишүүнийг цохиж унаган шуугиан тарьж байсан хүн.

Гишүүдийн ёс зүйг дүрмээр хуульчилж өгөх нь нийгмийн захиалга
Тэгвэл гишүүдийн энэ мэт ёс зүйгүй үйлдэлд парламент өөрөө ёс зүйгүй хандаж бай гааг зөвхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат нарын хоорондох хэрүү лээс гадна олон үйл явдал харуулна. Цаг хугацааг урагш луулаад хөөвөл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдох автомашины осолд амиа алдсан хүний хэрэг юу болов, залуу гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэйн асуудлыг яаж шийдэв? Автомашины осолд өөрөө буруугүй байж болох ч бүхэл бүтэн хүний амийг авч одсон машинд сууж явсан, өөрийнх нь унаа гэдэг талаасаа н.номтойбаяр гишүүнд уучлалт гуйх ёс зүй алга уу.

Харин тэрбээр тэгсэнгүй, талийгаач согтуу байсан, эхнэр хүүхэдгүй, жолоо барих эрхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж явсан гэх мэтээр ер нь болж бүтэхгүй нөхөр, өөрөө ирээд машинд мөргүүлчихсэн гэх ухааны юм хэлээд зогсож байх юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчин гийн хэрэг хийсэн эсэхийг бид дүгнэхгүй. Гэхдээ гэр бүлээс гадуур харил цаатай байж, цээж нүцгэн зураг нь цацагдсаны төлөө тэр хүн олон нийтээс уучлалт гуйгаад, өөрөө гишүүнээсээ татгалзах ёс зүйтэй байх ёстой.

Гэвч тэгсэнгүй, харин ч эсрэгээрээ дотуур өм дөө өмссөн, өмсөөгүй талаар Төрийн ордонд мэдээлэл хийн, сонгогчдоо доог тохуу хийж суугааг харсаар байх уу. Харин өнөөх Ёс зүйн дэд хороо юу хийж байна. Энэ их хурал байгуулагдсан цагаас хойш хэдэн удаа хуралдаж, ямар ёс зүйн доголдол, гажуудалд дүгнэлт гар гаж, хэнд сануулж зөвлөв? Д.Гантулга гэдэг гишүүнээс ганц удаа л тайлбар авсан юм байна гэдэг мэдээллийг албан мэдээнээс нь харсан. гэхдээ зөвхөн бичгээр гэж байгаа. Ядаж л энэ асуудалд үе үеийн парламентад улиран ажиллаж, шулуун шударга хэмээн өргөмж лүүлдэг Ц.Нямдорж нарын гишүүдийн үг хаана байна. Харин улс төрийн өндөр соёлтой аливаа орны улстөрчид энэ мэт асуудалд орооцолдож, үгээрээ, үйлдлээрээ алин ч байсан ёс зүйгүй байдал харуулсан л бол өөрөө сайн дураараа хариуцлага хүлээдгийг бид харж байна. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фаллон нэгэн эмэгтэй сэтгүүлчийн өвдгөнд хүрч байсныхаа төлөө өөрийнхөө хүсэл тээр суудлаасаа буух шийдвэрийг гаргав.

15 жилийн өмнө гаргасан болчимгүй үйлдлийнхээ төлөө уучлалт гуйн, 40 жилийн турш бий болгосон улстөрчийн карьераа дуусгаж буй англи эрээс манай 76 суралцаасай. Ардчилсан нийгэм дэх сонгогдсон эрх мэдэлтнүүд нь тэдгээрийг сонгосон субьект буюу ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг тул өөрсдийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг багтаасан баримт бичиг, дүрэм журмыг гарган мөрддөг. Харин манайд бас л алга. Нэлээн хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан З.Алтай, Соросын сантай хамтран УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийн төсөл боловсруулан, түүнийгээ танилцуулахаар хийсэн уулзалтад очиж байсныг дурдъя. АНУ, Хятад, Польш, Франц,  Англи, Ирланд, ХБНГУ, Энэтхэг, Канад, БНСУ, ОХУ, Япон... зэрэг 15 орны парламентаас ёс зүйн талаар гаргасан хууль тогтоомжийг судлан харьцуулж, боловсруулсан гэх уг төсөлд судлаачид хөндлөнгийн шүүмж хийж байсан юм.

Тэндээс харахад парламентын гишүүдийн ёс зүйг дүрмээр хуульчилж өгөх нь нийгмийн захиалга төдийгүй олон улсын нийтлэг жишиг байдаг аж. Үүнд ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг олж авсан хүн тэр хэмжээгээр өөртөө хувь хүний үйл байдлын хувьд “хатуу” хязгаарлалтыг ухамсартайгаар сонгож авч ёстой. Тиймээс ёс зүйн хэм хэмжээ нь түүний хувьд өөрөө өөртөө хүсэж, даган баримтлах хэм хэмжээ юм гэж тайлбарлаж байлаа. Ерөөс Монголын парламент гишүүнийхээ ёс зүйн дүрмийн төслийг хэд хэдэн удаа хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хойшлуулж, хойрго хандсаар ирснийг тухайн үед анзаарсан гэх үү дээ. Тодруулбал, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг аль 1994 онд боловсруулсан ч, 2009 онд баталж байсан юм.

Гэхдээ УИХ-ын халдашгүй байдлыг хэт зөрчсөн байна хэмээн зөөлрүүлсээр тунхаг төдий болгосныг өнөөгийн улстөрчдийн ёс зүйгүй байдал нотолно. Шүүгчийн, эмчийн, багшийн ёс зүй гэдэг маш тодорхой байдаг. Харин хамгийн маргаантай, олон зүйл асуудал холилдон ордог гэдэг утгаараа ч төрийн өндөр албан хаагчид, улстөрчдийн ёс зүйн хэм хэмжээг хэзээ хатуу тодорхойлох вэ? Тэд төрийн ордонд хүн амины, хүчингийн, хулгайн, авлигын хэргээрээ хэрэлдсээр, ард түмэн түүнийг нь харсаар байж л байг уу? Тийм байж төрөө хүндэл, хуулиа сахь, биднийг сонс гэж сонгогчид руу хашгирсаар байх уу? Тэгж чадахгүй бол сөрөг хүчний бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр энэ их хурал тарвал яасан юм?



САНАЛ БОЛГОХ